Цэс
   Нүүр хуудас     Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдаа

Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдаа

      “Инвестмент трейд энд финанс корпорэйшн” ХХК нь 2016 онд Эрүүл мэнд, спортын яамнаас эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авсан.

Бид эмч эмнэлгийн ажилтны гар ажиллагааг хөнгөвчлөх, оношлогоо эмчилгээг хэвийн явуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, шинэ техник, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх болон клиникийн асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдсан орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Итали, Ирланд, Япон, АНУ болон БНХАУ-ын дэлхийд алдартай компаниудаас дараах үндсэн төрлүүдээр зах зээлд нийлүүлж байна.


• Эмчилгээ, оношлогоо, шинжилгээнд зориулагдсан тоног төхөөрөмж:

Клиникийн эмчилгээ сувилгаатай холбоотой тоног төхөөрөмжүүд, физик эмчилгээний тоног төхөөрөмжүүд, хэт авиа дүрс оношлогооны аппаратууд, дуран, тархины болон зүрхний цахилгаан бичлэгийн аппаратууд болон лабораторийн тоног төхөөрөмжүүд

• Эмнэлгийн багаж хэрэгсэл, туслах тоног төхөөрөмжүүд:

Хэмжилтийн багажууд, даралтын аппарат, бикс, сувилагчийн тэргэнцэр, төрөл бүрийн зүү, тариур, нэг удаагийн үзлэгийн толь, мэдрэлийн алх, хүчилтөрөгчийн гуурс болон маск, чагнуур гэх мэт өндөр чанартай төрөл бүрийн багаж хэрэгсэл, туслах материалуудыг богино хугацаанд нийлүүлнэ.