Цэс
   Нүүр хуудас     Онлайн худалдааны флатпорм хөгжүүлэлт

Онлайн худалдааны флатпорм хөгжүүлэлт

      Дэлхийн хаанаас ч олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж болох онлайн худалдаа нь жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байна. Энэ нь хэрэглэгч болон бизнес эрхлэгчдэд санхүү, цаг хугацааны нөөцөөс үл хамааран онлайн худалдааны бизнесээр дамжуулан гадаад, дотоод зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдах, худалдан авах боломжийг олгож өгдөг.

Иймээс манай компани бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, хүргэх, төлбөр тооцооны нэгдсэн систем бүхий онлайн худалдааны цогц шийдэлтэй Андройд, IOS, Вэб аппликэйшн дээр суурилсан платформыг санал болгож байна


Манай цахим худалдааны системийн онцлог нь:
Жилийн 365 хоногийн 24 цагийн турш үл зогсох бизнес
Бизнес эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг тогтмол удирдах, хянах
Түрээсийн төлбөр төлөхгүй худалдаа хийх
Хэрэглэгч хаана байгаагаас үл хамааран хандах боломж
Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг хурдан шуурхай авах
Хүссэн бүтээгдэхүүнээ хурдан, шуурхай олох
Захиалга хийх, худалдан авах удирдлагын систем
Төлбөр тооцооны хялбар шийдэл
Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнд үнэлэлт өгөх, сэтгэгдэл бичих
Баталгаат хүргэлтийн үйлчилгээ
Хэрэглэгчийн хүсэлтээр бүтээгдэхүүн, үйлчилгээг цуцлах, буцаах боломж
Хэрэглэгчдэд таатай сэтгэл ханамжийг мэдрүүлэх