Цэс
   Нүүр хуудас     Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ

Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн
худалдаа, үйлчилгээ

      “Инвестмент трейд энд финанс корпорэйшн” ХХК нь сүлжээний шилдэг шийдэл боловсруулагч, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, мэргэшсэн үйлчилгээ үзүүлэгч, тухайн салбартаа дэлхийд №1, иновацын компани болох АНУ-н Cisco компанийн албан ёсны premier түнш байгууллага юм. Бид тухайн компанитай хамтран ажилласнаар хэрэглэгчид дараах үйлчилгээнүүдийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн инженерүүдийн багаар хүргэж байна.


Аливаа компанийн сүлжээний шийдэл гэдэг нь тухайн байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, мөн компанийн мэдээлэл задрах эрсдэлийн 50-с дээш хувийг хамгаалдаг болно. Бидний зүгээс та бүхэнд сүлжээний найдвартай тасралтгүй 24 цагийн ажиллагаа, үл тасалдах сүлжээний шийдэл, сүлжээний хяналтын програм хангамж зэрэг хэрэглэгчийн хүсэлт, сүлжээний ачаалал, ирээдүйг харсан төгс шийдэл боловсруулна.
Мэдээлэл технологийн салбарын хамгийн чухал хэсэг болох сүлжээний хамгаалалтын шийдлийг та бүхэнд санал болгож байна. Ямар ч компанийн хувьд мэдээллийн найдвартай хадгалалт, хамгаалалт болон орж гарч байгаа мэдээллийг хянах гэдэг нь хамгийн чухал төвөгтэй асуудал байдаг. Тэгвэл бид танд электрон мэдээллийн хяналтыг хэрхэн хийх тал дээр програм хангамж болон төхөөрөмжийн шийдэл гарган боловсруулан өгч хамтран ажиллахад бэлэн байна.
Мэдээлэл технологийн эрин үед томоохон аж ахуйн нэгж байгууллагын хувьд сүлжээ зохион байгуулалт тэдгээрийн шийдлийг найдвартай зөв төлөвлөн гаргах нь нэн чухал зүйл болно. Иймд бидний зүгээс сүлжээний үндсэн зангилаа цэг болох сүлжээний үндсэн өрөөний төлөвлөлтийг мэргэжлийн төвшинд тог цахилгаан, хөргөлтийн систем, орж гарах ажилчдын урсгалыг удирдах, өрөөний төхөөрөмж хуваарилалт болон сүлжээний төлөвлөлт гэх мэт нарийн зохион байгуулалтыг гаргаж өгнө.
Орчин үеийн сүлжээний технологийн хандлага нь утастай сүлжээг халах юм. Ингэснээр тухайн байгуулалтын утас бүхий дэд бүтцээс хамаарсан хамаарлыг арилгаж хүссэн байршилдаа өндөр хурдны сүлжээ ашиглах нь компанийн нэг соёл, өнгө төрхийг харуулдаг болжээ. Иймд бид та бүхэнд өндөр хурдны утасгүй сүлжээний шийдэл гаргаж өгч мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.
Cisco компанийн албан ёсны түнш байгууллагын хувьд үйлдвэрийн баталгаат хугацаа болон худалдан авалт хийсэн эхний жилд бүх талаар туслалцаа дэмжлэгийг эцсийн хэрэглэгчид үзүүлнэ. Сүлжээний үндсэн элемент болох рүүтер, свич болон хамгаалалт хяналтын төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, програм хангамжийг хамгийн богино хугацаанд хэрэглэгчийн гарт хүргэж өгөх ба захиалгын явцын талаарх бүхий л мэдээллээр цаг алдалгүй мэдээлэх болно. Мөн бусад үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмж програм хангамжийг үйлдвэрийн баталгаат засвар үйлчилгээтэйгээр богино хугацаанд нийлүүлнэ.